Аудит · Санхүү · Бүртгэл
Онлайн програмд нэвтрэхСанхүү ↗Аудит ↗
Төгс ТооцоололАУДИТ

ОНЛОО БОДИТ АЖИЛТАЙ ХОЛБОЁ

Гүйлгээ бүртгэх дадлага.

“Төгс Дэлгүүр” нэртэй зохиомол компанийн эхний гурван гүйлгээ. Сургалтын жишээ, НӨАТ тооцоогүй.

Компанийн эхний өдөр

  1. Эзэмшигч 10,000,000 ₮ мөнгийг хөрөнгө болгон оруулав.
  2. 3,000,000 ₮-ийн барааг бэлэн мөнгөөр худалдан авав.
  3. 1,000,000 ₮ өртөгтэй барааг 1,500,000 ₮-өөр бэлэн борлуулав.

Дебет, кредитийн бичилтээ цаасан дээр гаргаад, эцсийн үлдэгдлийг тооцоолоорой.

Та тооцоод үзээрэй.

Бичилт ба тайлбарыг үзэх
ГүйлгээДебетКредит
Хөрөнгө оруулахМөнгө 10,000,000Өмч 10,000,000
Бараа худалдан авахБараа 3,000,000Мөнгө 3,000,000
БорлуулалтМөнгө 1,500,000Орлого 1,500,000
Борлуулсан барааны өртөгӨртөг 1,000,000Бараа 1,000,000

Мөнгө 8,500,000 + бараа 2,000,000 = өмч 10,000,000 + ашиг 500,000. Хөрөнгө ба өмчийн тал 10,500,000 ₮-өөр тэнцэнэ.

Дараагийн алхам

Санхүүгийн програмын заавраас гүйлгээ бүртгэх болон тайлан гаргах хэсгийг үзээд сургалтын тусдаа компанид хийж үзээрэй.