ТООЦООЛУУР · 2026 ОН
Цалингийн тооцоолуур
Нийт цалингаас ажилтны НДШ, ЭМДШ, ХХОАТ, гарт олгох дүн, ажил олгогчийн нийт зардлыг тооцно. Таны оруулсан дүн зөвхөн энэ браузерт тооцогдоно.
Гарт олгох цалин3,186,000 ₮
| Нийт цалин | 4,000,000 |
|---|---|
| Ажилтны НДШ, 9.5% | 380,000 |
| Ажилтны ЭМДШ, 2% | 80,000 |
| ХХОАТ-ын суурь | 3,540,000 |
| Сарын цалингийн хөнгөлөлт | 0 |
| ХХОАТ, хөнгөлөлтийн дараа | 354,000 |
| Ажил олгогчийн НДШ | 420,000 |
| Ажил олгогчийн ЭМДШ, 2% | 80,000 |
| Ажил олгогчийн нийт зардал | 4,500,000 |
ХЭРХЭН ТООЦСОН БЭ
Тооцооны нөхцөл
- Ажилтны НДШ 9.5%, ЭМДШ 2%. Ажил олгогчийн НДШ 10.5, 11.5 эсвэл 12.5%, ЭМДШ 2%
- ХХОАТ-ын суурь нь нийт цалингаас ажилтны шимтгэлийг хассан дүн
- Сар бүр ижил цалинтай гэж жилээр шатлалыг тооцно: 120 сая ₮ хүртэл 10%, 180 сая ₮ хүртэл 15%, түүнээс дээш 20%
- Жилийн суурь 36 сая ₮ хүртэл бол хуулийн 23.1-ийн хөнгөлөлтийг 12-т хувааж хасна
Энэ нь байнга оршин суугч, бүтэн сар ажилласан үндсэн ажилтны 2026 оны ерөнхий тооцоо. Бусад орлого, чөлөөлөлт, хөгжлийн бэрхшээл, олон ажил олгогч, тусгай шимтгэлийг тооцоогүй. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хувь, шатлал өөрчлөгдөнө. Эх: Татварын лавлах, цалингийн бүтэн жишээ.