Санхүүгийн тайлангийн аудит
Тайлан, бүртгэл болон холбогдох баримтыг шалгаж, санхүүгийн тайлангийн талаар аудиторын дүгнэлт гаргана.
Үйлчилгээний талаар лавлах →ХАРААТ БУС ҮНЭЛГЭЭ
Ажлын цар хүрээ, баримт, хугацаагаа эхлээд хамтдаа тодорхойлъё.
Төгс Тооцоолол Аудит
Санхүүгийн мэдээллээ хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулж, шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллээ тодорхой болгоорой.
Санхүүгийн тайлангийн аудит нь тайлан, бүртгэл, холбогдох нотлох баримтыг хараат бус байдлаар шалгаж, тайлангийн талаар дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Аудитор эрсдэлийг үнэлж, нотолгоо цуглуулан, материаллаг алдаатай илэрхийлэл байгаа эсэх талаар үндэслэлтэй баталгаажуулалт авдаг.
Шаардлагатай баримтыг ажлын цар хүрээнээс хамаарч тохиролцоно. Ерөнхийдөө:
Тайлан, бүртгэл болон холбогдох баримтыг шалгаж, санхүүгийн тайлангийн талаар аудиторын дүгнэлт гаргана.
Үйлчилгээний талаар лавлах →Тендер, худалдан авах ажиллагаанд оролцоход шаардлагатай аудитын тайлангийн талаар зөвлөлдөж, ажлын цар хүрээг тохиролцоно.
Шаардлагаа танилцуулах →Харьяа дүүргийн төрийн санд аудит сонгож баталгаажуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагатай мэдээллийг тодруулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах →Зорилго, хамрах хугацаа, цар хүрээ болон шаардагдах баримтыг тохиролцоно.
Үйл ажиллагаатай танилцаж, эрсдэлийг үнэлэн шалгалтын ажлыг төлөвлөнө.
Баримт, бүртгэлийг шалгаж, нотолгоо цуглуулж, шаардлагатай тайлбар авна.
Шалгалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, аудитын тайлан болон холбогдох зөвлөмжийг хүргэнэ.
Байгууллагын үйл ажиллагаа, тайлангийн хамрах хугацаа, бүртгэлийн хэмжээ, баримтын бэлэн байдал болон ажлын цар хүрээнээс хамаарна. 9666-1150 эсвэл 8004-3184 дугаарт холбогдож хэрэгцээгээ танилцуулан тохиролцоорой.
Аудит нь материаллаг алдаатай илэрхийллийн талаар үндэслэлтэй баталгаажуулалт өгдөг. Шалгалт нь эрсдэл, материаллаг байдал, нотолгоонд тулгуурладаг тул бүх ажил гүйлгээг нэг бүрчлэн шалгах, бүх алдааг илрүүлэх үнэмлэхүй баталгаа биш юм.
Манай аудитын цахим номоос үндсэн ойлголтоо судалж болно. Олон улсын аудитын стандартын мэдээллийг IAASB-ийн ISA 200 танилцуулгаас үзээрэй.
Аудитын үйлчилгээний талаар ярилцъя.
9666-1150 · Залгах ↗Компанийн нэр, үйлчилгээний төрөл, тайлант он, нийт хөрөнгө, борлуулалтын дүн, хүссэн хугацаагаа бэлдээрэй. Хувийн болон нууц баримтын файлыг нийтийн хуудсанд оруулах шаардлагагүй.
Товчийг дарахад хүсэлт чатны бичих хэсэгт бэлтгэгдэнэ. Та шалгаад “Илгээх” дарна.
Тусламж
Үгүй. Энэ сайтаас суулгагчийг бүртгэлгүйгээр татна. Програмын ашиглах эрх, идэвхжүүлэлтийн нөхцөлийг 9666-1150, 8004-3184 дугаараас тодруулаарай.
Энд байршуулсан EXE нь Windows суулгагч. Цахим ном, тест, лавлахыг утас болон компьютерын браузераас ашиглаж болно.
Интернэт холболтоо шалгаж татах товчийг дахин дарна. Файлын хэмжээ 88.43 MB. Асуудал үргэлжилбэл алдааны мэдээлэлтэйгээ утсаар холбогдоорой.
Тийм. Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Дунд шатны нягтлан бодох бүртгэл, Зардал ба удирдлагын бүртгэл, Дээд шатны нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн шинжилгээ болон Аудит гэсэн санхүүгийн 6 ном, аудитын программын 5 номыг сайт дотор бүтнээр нь уншина. Хайлт, хавчуурга, үсгийн хэмжээ, шөнийн горим болон бүтэн дэлгэцийн хэрэгслүүдтэй. Мэдлэгийн сангийн 2,720 асуулттай тестүүд мөн нээлттэй.
Номын тэмдэглэгээ, ажлын жагсаалт энэ браузерт хадгалагдана. Тестийн явц идэвхтэй браузерын сессэд хадгалагдах бөгөөд сесс дуусвал шинэ сорил эхлүүлнэ. Өөр төхөөрөмж рүү автоматаар шилжихгүй.
ХАМТДАА ШИЙДЬЕ
Програм, суралцах материал эсвэл аудитын үйлчилгээний талаар бидэнтэй холбогдоорой.