Төгс ТооцоололАУДИТ · САНХҮҮ · БҮРТГЭЛ

ПРОГРАМ ХАНГАМЖ

Ажлынхаа зөв хэрэгслийг сонго.

Хоёр бүтээгдэхүүн. Бодит дэлгэц, дүрст заавар, ойлгомжтой нөхцөл.

Програмууд Windows компьютерт суулган ажиллана. Утаснаас дүрст зааврыг үзэж, татах холбоосыг компьютертоо нээж болно.

Програмын дэлгэрэнгүй боломжууд
Татахад бэлэнНийт таталт …

Аудитын програм

Шинэчлэгдсэн · 2026.10.04

Е-Балансын мэдээллээр ажлын баримтыг авто бөглөж, нотлох баримт, шалгах хуудас, PDF болон аудитын тайлангаа нэг дор удирдах программ.

7 хоног үнэгүй.1 жил бүтэн хувилбар — 1,000,000 ₮.
Windows172.30 MBEXE суулгагч
Аудитын програм татах ↓

Файл: Аудитын программ 2026 - Суулгац.exe

Аудитын стандарт, арга зүй, программын хэрэглээ нэг дороос

Татахад бэлэнНийт таталт …

Санхүүгийн программ

Шинэчлэгдсэн · 2026.10.04

Сангийн яамны зөвшөөрөл авч байсан жижиг дунд аж ахуй нэгжид зориулагдсан санхүү, бүртгэлийн програм. Суулгагчийг өөрийн компьютерт татаж аваад суулгана. Баазыг олшруулан хэдэн ч компанийн тайлан гаргах боломжтой.

1 сар үнэгүй.1 жил — 300,000 ₮.
Windows88.43 MBEXE суулгагч
Санхүүгийн програм татах ↓

Файл: TogsTootsoololSetup.exe · Суулгах заавар →

Программын хэрэглээ болон онолын мэдлэгээ нэг дороос

АУДИТЫН ПРОГРАММ · ДҮРСТ ЗААВАР

Нэг ажлыг эхнээс нь дуустал.

Е-Балансын мэдээллээс ажлын баримт, PDF болон аудитын тайлан хүртэл — программын бодит дэлгэцээр дагаад хийгээрэй.

▶ 10 минутын заавар
Монгол дуут тайлбар · 29 сэдэв

▶ товчийг дарж эхлүүлэх эсвэл жагсаалтаас сэдвээ сонгоорой.

Хэрэгтэй хэсэгтээ шууд очих

Авто бөглөлт, нотлох баримт, түүвэр, тайлан болон архивлах үйлдлүүдийг нэг жишээгээр үзнэ.Шинэ суулгагч татах ↑

САНХҮҮГИЙН ПРОГРАММ · ДҮРСТ ЗААВАР

Үзээд, дагаад хийгээрэй.

Эхний үлдэгдлээс эцсийн тайлан хүртэл — программын бодит дэлгэц, нэг байгууллагын жишээгээр.

▶ 18 минут 30 секунд
Монгол дуут тайлбар · 28 сэдэв

▶ товчийг дарж эхлүүлэх эсвэл жагсаалтаас сэдвээ сонгоорой.

Хэрэгтэй хэсэгтээ шууд очих

Банкны хуулга, цалин, бараа материал, хаалт, тайланг алхам алхмаар үзнэ.Шинэ суулгагч татах ↑

Тат. Суулга. Ажилла.

Програмаа эхлүүлэх 3 алхам.

TogsTootsoololSetup.exe ↓
01

Суулгагч татах

Windows компьютер дээрээ дээрх товчийг дарж 88.43 MB файлыг татна. Татаж дуусахыг хүлээнэ.

02

Суулгах

Downloads хавтас дахь TogsTootsoololSetup.exe файлыг нээж, суулгагчийн зааврыг дагана. Өмнөх хувилбартай бол ажлын мэдээллээ эхлээд нөөцлөөрэй.

03

Ажиллаж эхлэх

Суулгасан програмаа нээнэ. Ашиглалт, идэвхжүүлэлт эсвэл суулгалтын талаар 9666-1150, 8004-3184 дугаарт холбогдоорой.

Тусламж

Түгээмэл асуулт.

Програм татахад бүртгэл хэрэгтэй юу?

Үгүй. Энэ сайтаас суулгагчийг бүртгэлгүйгээр татна. Програмын ашиглах эрх, идэвхжүүлэлтийн нөхцөлийг 9666-1150, 8004-3184 дугаараас тодруулаарай.

Утас, Mac дээр ажиллах уу?

Энд байршуулсан EXE нь Windows суулгагч. Цахим ном, тест, лавлахыг утас болон компьютерын браузераас ашиглаж болно.

Таталт тасарвал яах вэ?

Интернэт холболтоо шалгаж татах товчийг дахин дарна. Файлын хэмжээ 88.43 MB. Асуудал үргэлжилбэл алдааны мэдээлэлтэйгээ утсаар холбогдоорой.

Шинэ номоо бүрэн уншиж болох уу?

Тийм. Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Дунд шатны нягтлан бодох бүртгэл, Зардал ба удирдлагын бүртгэл, Дээд шатны нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн шинжилгээ болон Аудит гэсэн санхүүгийн 6 ном, аудитын программын 5 номыг сайт дотор бүтнээр нь уншина. Хайлт, хавчуурга, үсгийн хэмжээ, шөнийн горим болон бүтэн дэлгэцийн хэрэгслүүдтэй. Мэдлэгийн сангийн 2,720 асуулттай тестүүд мөн нээлттэй.

Сорилын оноо, ажлын тэмдэглэгээ хаана хадгалагдах вэ?

Номын тэмдэглэгээ, ажлын жагсаалт энэ браузерт хадгалагдана. Тестийн явц идэвхтэй браузерын сессэд хадгалагдах бөгөөд сесс дуусвал шинэ сорил эхлүүлнэ. Өөр төхөөрөмж рүү автоматаар шилжихгүй.