Аудит · Санхүү · Бүртгэл
Онлайн програмд нэвтрэхСанхүү ↗Аудит ↗
Төгс ТооцоололАУДИТ

Е-Балансаас аудитын ажил эхлүүлэх

Гэрээт ажлаа үүсгэж, Е-Балансын тайлангаа холбоно. Эх тайлантайгаа тулгасны дараа ажлын маягтаа авто бөглөж, үр дүнг шалгана.

Алхамчилсан заавар

Үйлчлүүлэгчээс авсан, тухайн байгууллага болон тайлант онд харгалзах Е-Балансын эх файлыг бэлдэнэ. Видео нь хүснэгт хэлбэрийн Excel файлаар үзүүлсэн.

  1. Гэрээт ажил нэмэх

    «Аудитын ажил → Гэрээт ажлын жагсаалт»-ыг нээгээд «Нэмэх» товч дарна. Ажил бүр жагсаалтад тусдаа мөрөөр гарна.

  2. Эх тайлан болон гэрээний мэдээллийг тулгаж хадгалах

    Нэмэх цонхны «Е-Баланс» талбарт «Сонгох» товчоор эх файлаа оруулж болно. Байгууллагын нэр, регистр, тайлант оныг эх тайлантай тулга. Гэрээний огноо, аудитын төрөл, хугацаа, багийн ахлагч болон одтой талбаруудаа нягтлаад «Хадгалах» дарна.

  3. Зөв ажилд файл холбогдсоныг шалгах

    Жагсаалтаас байгууллагын нэр, регистр, оноор нь зөв мөрөө сонго. Файл холбохдоо «1. Е-Баланс сонгох» алхмыг ашиглана. «Е-Балансын файлын мэдээлэл»-ээс файл, он, байгууллагаа шалгаж, тайлангийн нэг дүнг эх файлтай харьцуул.

  4. Маягтыг авто бөглөх

    Зөв ажил дээр «2. Авто бөглөх»-ийг дарна. Өмнө бөглөсөн ажилд горим асуувал, тухайлбал зөвхөн дутуу маягт эсвэл дахин бөглөх шаардлагатай маягтаа сонгоод эхлүүлнэ.

  5. Үр дүнгээ шалгаад ажлаа нээх

    «3. Үр дүн шалгах» хэсгээс бөглөгдсөн болон үлдсэн маягтыг харна. Дутуу тайлан, мэдээлэл шаардаж буй мөрүүдийг нягтлаад, жагсаалтын тухайн мөрийн «Нээх» товчоор ажлын баримт руу орно.

Авто бөглөлтийн дараа маягт бүрийн эх тайлан, дүн, дутуу мэдээллийг хянаж баталгаажуулаарай. Өмнө зассан маягтыг дахин бөглөхдөө сонгосон горимоо шалгана.

Бүтэн видео заавар үзэх