Аудит · Санхүү · Бүртгэл
Онлайн програмд нэвтрэхСанхүү ↗Аудит ↗
Төгс ТооцоололАУДИТ

НЯГТЛАН БОДОГЧ · АУДИТОР

Бүртгэлийн бодлого, журам

Байгууллагынхаа үйл ажиллагаанд тохируулж боловсруулах бүртгэлийн бодлого, касс, агуулах, хөрөнгө, баримтын журмууд.

Бодлогоо байгууллагын ажилтай холбох

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн тусдаа нөхцөл ба бодолттой бүртгэлийн бодлогын эх, касс, агуулах, хөрөнгө, томилолт, баримтын эргэлтийн 5 журам. Бүх Word файл засварлах боломжтой; журам бүр бөглөсөн жишээ, хяналтын талбартай.

Албан ёсоор баталсан нийтлэг журам биш. Байгууллагын тайлагналын тогтолцоо, эрх, гэрээ, үйл ажиллагаанд тохируулж батална. СТОУС-ын бүх нийцлийг эдгээр файлаар дангаар батлахгүй.

Бүртгэлийн бодлогын үндсэн эх + 3 салбарын хавсралт · Word татах · PDF үзэх

Касс ба төлбөрийн дотоод журам

Нягтлан МХ-1 баримтыг бичиж зөвшөөрүүлнэ. Нярав мөнгийг тоолж хүлээн авна. Нягтлан төлбөрийн зориулалт, харилцагч, давхардлыг шалгаж журналд тусгана. Өдрийн эцэст кассын дэвтрийг бодит мөнгөтэй тулгана.

TTA-P02 · Word татах · PDF үзэх

Агуулах ба барааны хөдөлгөөний журам

Бодит тоо, чанар, хэмжих нэгжийг дагалдах баримттай тулгаж БМ-1 хүлээн авалт, БМ-2 орлогыг үйлдэнэ. Зөрүү, гэмтлийг хүлээн авсан үеэр тэмдэглэж нийлүүлэгчтэй шийдвэрлэнэ.

TTA-P03 · Word татах · PDF үзэх

Үндсэн хөрөнгийн бүртгэл ба ашиглалтын журам

Комисс өртгийн бүрдэл, техникийн байдал, ашиглахад бэлэн болсон огноог ҮХ-1-ээр батална. Код, серийн дугаар, байршил, хариуцагчийг тогтооно.

TTA-P04 · Word татах · PDF үзэх

Томилолт ба урьдчилгааны тооцооны журам

Зорилго, чиглэл, явах/ирэх огноо, ажилтан, төсөв, тайлагнах хугацааг удирдлага батална. Байр, тээврийг байгууллага шууд төлсөн эсэхийг тусгана.

TTA-P05 · Word татах · PDF үзэх

Баримтын эргэлт, залруулга, архивын журам

Үйл явдлын огноо, талууд, тоо/дүн, утга, үйлдсэн ба баталсан этгээд, эх нотолгоог бүрдүүлнэ. Баримтын дугаарын дарааллыг тасралт, давхардлын тайлангаар хянана.

TTA-P06 · Word татах · PDF үзэх

Нэвтрүүлэх дараалал

  1. Хэрэглэх тайлагналын тогтолцоогоо тодорхойл.
  2. Бодлогын сонголт, данс, эрхийн хуваарилалтаа нөх.
  3. Нэг бодит гүйлгээг эх баримтаас тайлан хүртэл турш.
  4. Баталж танилцуулаад, өөрчлөлтийн бүртгэлийг хадгал.

Албан анхан шатны маягтууд · Хаалтын ажлын дэвтэр

Хувилбар 1.1 · 2026-11-10. Эх: НББ-ийн тухай хууль, IAS 2, IFRS 15.