Аудит · Санхүү · Бүртгэл
Онлайн програмд нэвтрэхСанхүү ↗Аудит ↗
Төгс ТооцоололАУДИТ

Банкны хуулгаас журнал үүсгэх

Банкны хуулгаа оруулаад огноо, утга, дүнгээ шалгана. Дараа нь харьцах дансаа оноож, бэлэн гүйлгээг журналд бүртгэнэ.

Алхамчилсан заавар

Эхлэхийн өмнө бүртгэх банкны данс, хугацаа, тухайн дансны эх хуулгаа бэлдэнэ.

  1. Дансны хуулгаа оруулах

    Ерөнхий журнал цэснээс «Дансны хуулга оруулах»-ыг нээнэ. Банкны дансаа сонгоод хуулгын файлаа уншуулна.

  2. Танигдсан багана, мөрийг тулгах

    Огноо, гүйлгээний утга, орлого, зарлагын баганыг эх хуулгатай харьцуулна. Видеоны дадлагын хуулгад гурван гүйлгээ байгаа тул оруулсан мөрийн тоо гурав болохыг шалгана.

  3. Дутуу мөрд данс оноож, журналд бүртгэх

    «Дутуу» төлөвөөр шүүж тухайн гүйлгээний дэлгэрэнгүйг нээнэ. Харьцах дансаа нягталж оноогоод, бэлэн болсон мөрүүдийг журналд бүртгэнэ.

  4. Давтагддаг гүйлгээнд түлхүүр үг тохируулах

    «Дансны хуулгын түлхүүр» хэсэгт гүйлгээний утгын ялгарах үгийг харгалзах данстай нь хадгална. Дараагийн хуулгаар тухайн үг зөв данс таниулж байгааг шалгана.

  5. Бүртгэлээ тулгах

    «Банкны тулгалт»-д данс, хугацаагаа сонго. Хуулгын мөрийг бүртгэлийн огноо, утга, дүнтэй харьцуулж, зөрүү гарвал эх баримтыг нягтал.

Хуулга оруулах, журналд бүртгэх нь тусдаа алхам. Дуусахдаа бүртгэсэн болон «Дутуу» мөрийн тоог шалгаад, журналын бичилтүүдээ банкны эх хуулгатай тулгаарай.

Бүтэн видео заавар үзэх