НЯГТЛАН БОДОГЧ · АУДИТОР
СТОУС-ын тооцоолол
Түрээс, хойшлогдсон татвар, авлагын хүлээгдэж буй алдагдал, шулуун шугамын элэгдлийг нөхцөлөө өөрчилж тооцоорой.
Түрээсийн өрийн өнөөгийн үнэ цэнэ
Тэнцүү төлбөрийг үе бүрийн эцэст төлөх түрээс. Жилийн үр ашигт хүүг төлбөрийн давтамжид хөрвүүлнэ. Жишээнд урьдчилгаа, урамшуулал, анхны шууд зардал, хувьсах төлбөр болон худалдан авах сонголт оруулаагүй.
Аргачлал, бичилтийн жишээ
Үеийн хүү = (1 + жилийн үр ашигт хүү)1 / жилд төлөх тоо − 1. Анхны өр нь төлбөр бүрийн өнөөгийн үнэ цэнийн нийлбэр. Дараагийн үеийн өр = эхний өр + хүү − төлбөр.
Энэ нөхцөлд эхний өдөр Дт ашиглах эрхийн хөрөнгө / Кт түрээсийн өрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ. Үе бүр Дт хүүгийн зардал / Кт түрээсийн өр; төлөхөд Дт түрээсийн өр / Кт мөнгө. Ашиглах эрхийн хөрөнгийн элэгдлийг тусад нь бүртгэнэ.
Гэрээний хугацаа, төлбөрийн бүрэлдэхүүн, хөнгөлөлтийн хүүг байгууллагын бодит нөхцөлөөр тогтооно. Өөрчлөлт, дахин хэмжилт болон түрээслүүлэгчийн бүртгэл энэ хуваарьт орохгүй.
Үндэслэл: IFRS 16 — 23–28, 32, 36 дугаар зүйл. Шалгасан: 2026-11-10.
Түр зөрүү ба хойшлогдсон татвар
Нэг хөрөнгө эсвэл өр төлбөрийн дансны үнэ, татварын суурийг харьцуулна. Хувь хэмжээг зөрүү эргэх үед хэрэглэх батлагдсан эсвэл үндсэндээ батлагдсан хэмжээгээр оруулна.
Үр дүнг хэрэглэхдээ
Хөрөнгийн дансны үнэ татварын сууриас их бол ердийн тохиолдолд татвар ногдох түр зөрүү; өр төлбөрийн хувьд чиглэл нь урвуу. Хасагдах түр зөрүүний тооцсон татварын хөрөнгийг ашиглах боломжтой ирээдүйн татвар ногдох ашиг болон холбогдох хязгаарлалтыг үнэлж хүлээн зөвшөөрнө.
Энд анхны хүлээн зөвшөөрөлтийн чөлөөлөлт, гүүдвилл, хөрөнгө оруулалт, татварын алдагдал, Pillar Two болон цэвэршүүлж толилуулах нөхцөлийг автоматаар шийдэхгүй. Тайлант үеийн зардал, бусад дэлгэрэнгүй орлого эсвэл өмчид бүртгэх ангиллыг анхны гүйлгээтэй уялдуулна.
Үндэслэл: IAS 12 — түр зөрүү, хүлээн зөвшөөрөлт, хэмжилт. 10% нь тооцооны жишээний оролт.
Авлагын хүлээгдэж буй алдагдлын матриц
Насжилтын бүлэг бүрд байгууллагын түүхэн алдагдал, өнөөгийн нөхцөл, ирээдүйн мэдээллээр тохируулсан бүх хугацааны алдагдлын хувийг оруулна. Доорх хувиуд сургалтын жишээ.
Нийт үнэлгээний зөрүүг өмнө байгуулсан алдагдлын сантай тулгаж, нэмэх эсвэл буцаах дүнг тодорхойлно. Энэ нь бүх төрлийн санхүүгийн хэрэгслийн үе шаттай загварыг орлохгүй.
Үндэслэл: IFRS 9 — 5.5.15, B5.5.35.
Шулуун шугамын элэгдэл
Ашиглахад бэлэн болсон өдрөөс тооцох бүтэн сарын хуваарь. Үлдэх өртөг болон ашиглах хугацааг байгууллага үнэлж оруулна.
Хуримтлагдсан элэгдэл нь өртөг ба үлдэх өртгийн зөрүүнээс хэтрэхгүй. Өдөрчилсөн элэгдэл, дахин үнэлгээ, үнэ цэнийн бууралт, борлуулалт болон татварын элэгдэл тусдаа тооцоо шаарддаг.
Үндэслэл: IAS 16 — 50–62 дугаар зүйл.